А.Туяа: Би их уйллаа

Дэлгэцийн шинэ уран бүтээл "Амьдрал нулимсанд дургүй" кино нээлтээ хийн мэндэллээ. Нэг л өглөө сэрэхэд тань төсөөлөө ч үгүй үйл явдал таныг тосож, юу ч тохиолдож болно. Гагцхүү түүнийг давж гарах сэтгэлийн их тэнхээг шаардах вий. Энэ амьдралын зовлонд бэдрэхдээ эмэгтэй хүний үнэтэй нулимс амархан урсдаг аж. Тэгвэл энэ киногоор эмэгтэй хүний нулимсны ард нуугдсан амьдралын үнэ цэнийн тухай  харуулахыг зорьжээ.

Ингээд “Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны киноны жүжигчидтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 

Гол дүрийн эмэгтэй жүжигчин А.Туяа:  Киногоо үзээд их уйллаа

-Киногоо үзэж дууслаа. Таны сэтгэгдэл яг одоо ямар  байна?

-Киногоо үзээд их уйллаа. Яг одоо догдлолтой хэвээрээ л байна. Хүний амьдралд янз янзын зүйл тохиолдоно. Ер нь таашгүй. Ялангуяа залуу гэр бүлд олон янзын зүйл нэг дор тохиолдоно гэдэг хэцүү. Ний нуугүй хэлэхэд энэ дүрд тоглоход надад их хэцүү байсан. Яагаад гэвэл би өмнө нь хөнгөн жанрт тоглодог байсан болохоор. Өөрөөр хэлвэл Туяа гэдэг жүжигчний маневр нь арай өөр. Харах харц, үйл хөдлөл гээд бүх зүйл нь надаас шал өөр байсан. Гэхдээ би жүжигчин хүн учраас ямар ч дүрд тоглох ёстой. Маш их догдоллоо, уйллаа. Үзэгчид яаж хүлээж авсныг сайн мэдэхгүй байна. Айдастай байсан ч, айдсаа даваад гарчихлаа.

-Өөрийнхөө дүрд ямар үнэлгээ өгөв?  

-Би уран бүтээлч хүн учраас энэ хэсэг дээр ингээд тоглочихгүй дээ, инэгэсэн бол арай дээр байсан юм байна гээд л харж байлаа. Үзэгчид яаж харсныг мэдэхгүй. Уран бүтээлчийг дүгнэдэг эрх үзэгчдэд байдаг. Хүн болгон өөр өөрөөр л дүгнэх болов уу гэж бодож байна. Би өөрийгөө жаахан шүүмжлэлтэй нүдээр харж байлаа.

-Таны дүр сэтгэл зүйн талаасаа их сонирхолтой юм, энэ талаар товчхон яриач?

-Амьдралд тохиолдож байгаа гэнэтийн зүйлүүдэд хүн буруугүй. Тохиолдож байгаа гэнэтийн зүйлүүд эргээд сайнаар ирнэ гэдгийг тэр тусмаа гэр бүлээ авч явж байгаа эмэгтэй хүн харж мэдэрч байх ёстой юм болов уу. Гэр бүлийг эмэгтэй хүн илүү авч явдаг гэж би ойлгодог. Бат бэх байгаа хайр дурлалаас эхлээд эмэгтэй хүн л авч явдаг. Тийм болохоор эмэгтэй хүн давж гарч чадахгүй, шантрах юм бол гэр бүл оршин тогтнож чадахгүй. Би ингээгүй, тэгээгүй гээд орилж чарлаж гүйх биш аль болохоор аливаа зүйлд тайван хандаж, нухацтайгаар ухаарч ойлгож байх хэрэгтэй юм болов уу. Энэ кино текст их багатай. Бие биентэйгээ ойлголцох ойлголцол нь харцаар илэрхийлэгдэж, харцаараа ойлголцож байгаа юм.

-Дахиж дэлгэцийн уран бүтээлд тоглох бодол байна уу?  

-Байлгүй яахав. Ямар ч кинонд тоглоход бэлэн байна.

Туслах найруулагч Р.Баттогтох: Цаг нь арай болоогүй байна 

-Танай киноны нэрийг сонсоод “Москва нулимсанд дургүй” киноны монгол хувилбар юм болов уу гэх хүмүүс ч таарч байна. Яагаад заавал ингэж нэрлэсэн юм бэ? 

-Би энэхүү кинонд хоёрдугаар найруулагчаар ажилласан. Зохиолч найруулагч бид нар ярьж байгаад шийдсэн нэр юм л даа. Хүмүүс зүгээр нэрийг нь сонсоод л “Москва нулимсанд дургүй” гэдэг нэртэй төстэй сонсогдохоор тэр киноны монгол хувилбар гэж ойлгосон байх. Тийм биш гэж хэлмээр байна. Хүн болгон сэтгэл хөдлөлөө дотроо нууж явдаг. Хүний сэтгэл хөдлөл нүүрэн дээр илэрч гарах нь нулимсаар байдаг. Хүн баярласан ч, гунигласан ч, гутарсан ч нулимсаар илэрдэг. Сэтгэлийн илрэл гэдэг утгаар ингэж нэрлэсэн.

-Та энэ кинонд хамтран ажилласан багаа хэр үнэлэв. Та бие дааж кино найруулах бодол байна уу?

Киноны ерөнхий найруулагч Ц.Энхцогт надад санал тавьсан. Бид хоёр киноныхоо зохиол дээр сууж байхдаа ингэж хийвэл зүгээр шүү гэж их ярилцсан. Тиймээс бид хоёр бие биенийхээ санааг сайн ойлгосон. Найруулагч хүн гэдэг зураач, зураглаач нартаа өөрийгөө ойлгуулж байж сайн уран бүтээл гарна. Тэгэхээр бид нар гар нийлж ажиллаж байгаа юм даа.    

Миний туслах найруулагчаар ажилласан гурав дахь бүтээл. Би нэг телевизийн жүжиг найруулж байсан. Би бол жүжигчин хүн. Айхтар мундаг найруулаад байдаг хүн биш. Гэхдээ хувь хүний үүднээс тийм бодол байдаг ч, арай цаг нь болоогүй байгаа гэж боддог.

МУСТА  Т.Карма:  Эх хүн шиг эх хүн байгаасай

-Та сэтгэлдээ тултал дүрээ гаргаж чадсан болов уу? 

-Надад жаахан дутуу санагдлаа. Жүжигчин хүн кинонд тоглочихоод түүнийхээ алдаа оноог эргээд олоод харчихдаг. Энэ дүр арай гүйцэд болоогүй юм шиг санагдаад найзуудаасаа асууя гэж бодлоо. Архичин хүүхнүүдээс жигшээсэй. Эх хүн шиг эх хүн байгаасай гэж хүсэж байна. Архи гэдэг гэмт хэргийн хамгийн том эх үүсвэр. Архи уучихсан хүн хүүхэд хулгайлах байтугай хүн ална шүү дээ. Идээ ундаагаа тохируулж хэрэглэж байгаасай гэж хүсэж байна. Ялангуяа эмэгтэй хүмүүс архи уувал энэ авгай шиг болно гэж жигшүүлэхийг хүссэн.

-Ахмад уран бүтээлчийн хувьд энэ кинонд алдаа дутагдал хэр байна гэж харав? 

-Дутагдалтай зүйлүүд байна, байна. Байгаа юмыг нуугаад яах юм бэ. Үзэгчид өөрсдөө үзээд шүүнэ биз.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    ulaan yanhan huuhen
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин
    manai suuliin ueiin zaluuchuud yamar muuhai buudeleg hachin bolchihson yum be.bolovsrol aimshigtai nimgen hernee ter jijighen tsonhooroo shuumjleh durtaig n ee..oros kino geed bgaa chin mongolchuud tegej bidend oirtuulj orchuulsnaas uur yum bgaa n sh dee..socar awsan kino shuu dee burhan mine
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    ийм нүд уйлахаас яахав,нээрээ 2 үеийн по-чид байна штээ
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Duuriahaa boliochee
    Deer ueiin oros kinoni neriig duuriagaad utgagui yumaa.. uur ner oldsongui yu
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • ббббббббббббббббб
    порнод бол бас тоглох нээ. шинэ хуучин янханууд байна
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025