Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийнхөн өнөөдөр хуралдаж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томиллоо. Тэр тэгээд тамгаа хүлээж авлаа. Ардчилсан нам ирэх гуравдугаар сард Их хурлаа зарласан бөгөөд намын ерөнхий нарийн бичгийн даргыг албан ёсоор жинхэлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Албан ёсоор Генсек болоогүй ч, үүрэг гүйцэтгэгч "Генсек" болоод байгаа Л.Эрхэмбаярын тухайд Сонгинохайрхан дүүргийн АН-ыг 10 гаруй жил завсаргүй удирдаж 2004, 2008, 2012 оны Орон нутгийн сонгуулиудад удаа дараалан намаа ялагдуулсан нэгэн. Тиймээс тус дүүргийн удирдлагууд Л.Эрхэмбаярт хариуцлага тооцож, гишүүдийн 96,4 хувиар огцруулж байсан билээ. Гэтэл Л.Эрхэмбаяр СХД-ийн АН-ын шинэ удирдлагуудад тамга, тэмдгээ өгөхгүй намын байраа цоожилж лацдаад, тамгаа аваад зугтаж балгаа тарьж байсан гэдгийг намын нөхөд нь маш сайн мэднэ.
Тэгэхээр тамга тэмдэг авч зугтдаг зантай Л.Эрхэмбаяр ийн АН-ынхаа том тамгыг гартаа оруулаад авлаа. Дахиад аваад зугтчихгүй л байгаа даа
М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна