“Исгэлэн жимс”-нүүд цаанаа л нэг зөөлөрчээ. Юу гэхээр “Киви”-гийн Ука, Намуунаа, Агий нар Б.Ангирмаа эгчийнхээ “хүнтэй сууж, хүүхэд гаргаж болохгүй” гэсэн хатуу диктатурыг хэдэн жил сахисны эцэст өөрсдийн зам мөртөө эзэн болохоор шийдээд байна. Ангираа эгчийнхээ үгнээс огт зөрөхөөргүй харагдаж ирсэн Ука нь түрүүлээд ээж ч болчихлоо. Нөгөө хоёр гишүүнийх нь тухайд ч эрх чөлөөтэй “болзоонд” явдаг болсон гэнэ.

Продюсер Б.Ангирмаагийн тухайд урлагийн талбарт өндрөө хадгалахын тулд зайлшгүй мөрдөх ёстой чухал шаардлагуудыг “Киви”-д тавьж ирснээ хэлдэг. Хувь амьдралаа юу юугүй хөөгөөд явж болохгүйгээс гадна туранхай байх, арьсаа гоё байлгах гэхчлэн зөндөө шаардлагууд бий. Тэгсэн одоо бол Намуунаа нэлээд жин нэмсэн харагдана. Уг нь ганцаараа уран бүтээл хийнэ гээд байсан. Гэтэл одоо бол юун шинэ дуу гаргаж шинэ клип гаргах манатай л явж байгаа бололтой. Эрхээ эдлээд үүргээ умартсан “исгэлэн жимс”-нүүдтэйгээ Б.Ангирмаа эгч нь хэрхэн хариуцлага тооцох нь сонин. Тэр арай бор, шар хоёр “жимс”-ээ хөөчих юм биш байгаа даа.



М.Сонор
Сэтгэгдэл (19)