“Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг..” хэмээн жиргэж, өөрийгөө өмөөрсөн бас саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа “Нэг хүнтэй тооцоо бодно оо” хэмээн бичиж олныг гайхшруулаад авсан Ц.Алдармаатай шүүх хэрхэн тооцоо бодохыг маргааш харъя даа.
Учир нь 2014 оны дуулиан шуугианы эзэд болсон Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын шүүх хурал маргааш дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Ц.Алдармааг батлан даалтад гаргаад байсан билээ.

Д.Оюунтуул Солонгост эмчлүүлэхээр явахдаа Ц.Алдармаагаас 30 сая төгрөг аваад явсан гэгдэж байсан ч, үнэндээ бол 10 сая төгрөг л өгсөн. Өөр мөнгө өгч чадахгүй гэж Ц.Алдармаа даналзсан гэх мэдээлэл байсан.
Харин саяхнаас шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт дахин гарч Д.Оюунтуулыг хүнд биш хүндэвтэр гэмтээсэн учир Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6 гэх зүйл заалт 98 болж өөрчлөгдөж байгаа. Энэ хуулийн заалтын дагуу бол Ц.Алдармаад оноосон 7 жил 10 хоногийн ялыг торгуулын ял, эсвэл албадан ажил хийлгэх эсвэл ял оноолоо гэхэд дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой гэх мэдээлэл гарсан нь хэн хүний анхаарлыг татаад байсан. Харин Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн Олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтан Н.Баттогтох хэлэхдээ “Ц.Алдармаагийн хэргийн зүйл заалт өөрчлөгдөөгүй” гэсэн юм.
Гэхдээ шинжээчийн дүгнэлт "хөнгөн" гарсан нь, Ц.Алдармааг ялаас хөнгөхөн салгах гэсэн бодлоготой байж болзошгүй гэж харах хүмүүс бас байгаа юм. Ямартай ч маргааш болох шүүх хуралдаанаар дээрх мэдээллүүдийн үнэн худал дэнслэгдэх биз ээ.
П.Зулаа
Сэтгэгдэл (11)