Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэгэн эрэгтэй хүн амиа хорлосон байдалтай олджээ. Эмнэлгийн ажилтнууд дулааны шугам сүлжээ, подвалийг шалгаж байх үедээ хонгилоос цогцсыг олсон байна.

Амиа хорлосон эрэгтэй подвалийн цоожийг эвдэж орсон байсан бөгөөд нас бараад удсан байдалтай байсан гэхээс өөр мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна