МҮОНТВ-ийг удирдах Ц.Лхагвадаш гэж хэн бэ?

МҮОНРТ-ийн шинэхэн захирал Ц.Оюундарь байгууллагынхаа халаа сэлгээг хийж эхэллээ. Тэрбээр МҮОНРТ-ийн дэд захирлаар томилогдоод байсан Ч.Батцэнгэлийн тушаалыг цуцалсан байна. Харин Ц.Лхагвадашийг МҮОНТВ-ийн захирлаар томилжээ.

Ц.Лхагвадаш нь 1990 онд Монголын Үндэсний телевизэд туслах найруулагчаар ажлынхаа гарааг эхэлж, 1996 онд ОХУ-ын Кино урлагийн дээд сургуульд элсэн орж төгсөөд, 2000 онд найруулагч мэргэжлээр төгссөн байна. 2000 онд “Гэрэлтэй цонх” студийг үүсгэн байгуулсан аж. Тэрбээр 2010 онд МҮОНРТ-ийн Ерөнхий продюсераар томилогдон ажиллаж байсан.

Тус байгууллагад тасралтгүй 24 жил ажиллаж байгаа бөгөөд 2011 оноос MN-2 телевизийг байгуулж, захирлаар нь томилогдон ажиллаж байсан аж.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025