УИХ-ын дарга З.Энхболд “Наранбаатар гэгчийн хэвлэлээр тарааж байгаа миний тухай мэдээлэл 100 хувь худлаа гүтгэлэг. Зогсоохгүй байгаа тул арга ядаад цагдаад хандав” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын дарга З.Энхболдтой маргалдаж хэрэлдсэн тухайгаа ярьж мөн “2011 оны есдүгээр сараас төрийн телевизээс төрсөн тэрбумтан гэх нэр зүүж эхэлсэн. Тэр болтол би нэр цэвэр явсан хүн. Би ч сүүлдээ залхсан” гэжээ. Тэгвэл тэдний маргаан ийн шүүх цагдаад тултлаа ширүүслээ.
П.Зулаа
Сэтгэгдэл (4)