Мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какуруюү М.Ананд энэ жил 29 настай. Тэрбээр энэ сард нутаг нэгт, 23 настай Дашнямын Мөнхзаяа хэмээх бүсгүйтэй гэрлэх гэж байгаа гэдгийг бид дуулгаж байсан. Тэгвэл гэр бүлийнхээ хүнийг олны өмнө гаргаж байгаагүй М.Ананд Японд хурим болоод хувийн амьдралынхаа талаар хэвлэлийн хурал хийжээ. Тэрбээр сүйт бүсгүйгээ ийн албан ёсоор танилцууллаа. Тэд дөрвөн сарын өмнөөс хамт амьдарч эхэлсэн гэнэ. Ирэх тавдугаар сард аваргын анхны үр нь мэндлэх юм байна.

Сэтгэгдэл (6)