Ц.Алдармаа ялаас мултрах боломжтой

Анхан шатны шүүхээс долоон жил арав хоногийн ял авсан жүжигчин Ц.Алдармаа батлан даалтад гараад удаагүй байгаа билээ. Тэгвэл Д.Оюунтуулыг хүнд биш хүндэвтэр гэмтээсэн гэсэн Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт  гарчээ.

Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6 гэх зүйл заалт 98 болж өөрчлөгдөж байгаа юм. Тус заалт нь бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан санаатай гэмтэл учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх гэж заасан байдаг аж. Тэгэхээр Ц.Алдармаад оноосон 7 жил 10 хоногийн ялыг  торгуулын ял, эсвэл албадан ажил хийлгэх, ял оноолоо гэхэд дээд тал нь 3 жилийн хорих ял, улмаар  “тэнсэн”-д ч хамруулах боломжтой болоод байгаа аж. 

П.Зулаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    aldarmaag sulla. tsaana chini buhel buten huniig zodood altsan altankhuu chini 2 jil shorond syyh bolson suragtai.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • tumee
    hehe hunii eruul mend ami nas ch unegui boljdeeee chaavaas
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025