21 настай бүсгүйн үхэлд архи буруутай гэж үзлээ

Найз бүсгүйгээ зодож амь насыг нь бүрэлгэсэн гэх Г.Алтанхүүд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс жирийн дэглэмтэй хорих ангид гурван жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Түүний цагдан хоригдсон нэг жилийн хугацааг ял эдэлсэнд оруулан тооцсоноор ердөө 2 жилийг л үргэлжлүүлэн эдлэх юм.

Г.Алтанхүү нь найз бүсгүй болох 21 настай эмэгтэйг зоддог байсан гэдэгт биеийн гадна талын хөхрөлт няцралт зэргийг авч үзээд, хүндэвтэр гэмтэл учруулж байсан хэмээн тогтоожээ. Харамсалтай нь 21-хэн настай залуу бүсгүйг архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байснаар элэг нь муудаж, цөсний хүүдий шүүрснээс амиа алдсан хэмээн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дөрвөн удаа дүгнэлт үйлдсэн байна.

Ингээд  бүсгүйн  үхэлд Г.Алтанхүү биш архи  буруутай гэж үзлээ. 

П.Зулаа

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025