Нэг шинэ жилээс нөгөө шинэ жил рүү дамжин дуулж нимгэн байсан түрийвч нь түнтийгээд ирэхийн үед үнэ хөлс нь нэмэгддэг дуучид маань одоо л нэг амсхийж байгаа байх. Мэдээж шинэ жилээр дуучидтай зэрэгцэн эрэлт хэрэгцээ нь хамгийн их нэмэгддэг хүмүүс бол өвлийн өвгөн аавууд.
Манайдаа бол "Хасар" Жагаа гэдгээрээ хэн хүнд танигдсан жүжигчин Б.Жаргалсайхан өвлийн өвгөний бизнес эрхлээд бараг мэргэшсэн гэхэд болох байх. Жилээс жилд өвлийн өвгөн аавынхаа хэлж ярьдаг үгс болоод үзүүлж харуулдаг зохиомж сэлтээр, өмссөн зүүснээрээ ялгардаг Хасар Жагаа энэ жил тун өвөрмөц өвгөн аав болсон байна. Зүгээр ч нэг таяг тулаад сахал самбаа савсуулан ирэхээс илүүтэй дуу чимээ гаргасан уралдааны мотоцикль хөлөглөн ирж бэлэг салтаа тараасан. Жирийн нэг цасан охид дагуулж ирэх биш мэргэжлийн бүжигчин цасан охид нь бүжиг бүжиглэн үзэгчдийн уур амьсгалыг улам сайхан болгож байлаа.

Драмын театртаа ажиллахаас гадна өвлийн өвгөн аавынхаа бизнесийг жилээс жилд өргөжүүлж байгаа Хасар Жагаа шинэ жилээр дуучдаас дутахааргүй түрийвчээ түнтийлгэдэг ч болоо биз. Ингээд хамгийн эрэлттэй өвлийн өвгөнтэй фотогоор танилц.




М.Сонор
Сэтгэгдэл (2)