Г.Алтанхүү 2 жил хоригдоно

Найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож амь насыг нь хохироосон гэх Г.Алтанхүүд шүүхээс 3 жилийн ял оноолоо. Түүнд холбогдох хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх өчигдөр хэлэлцсэн.


Бүсгүйг зодох явцад цөсөнд нь учруулсан гэмтэл нь шууд үхэлд хүргэх шалтгаан болоогүй хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутган яллах дүгнэлт үйлдсэн байна.

Г.Алтанхүүгийн цагдан хоригдсон нэг жилийн хугацааг ял эдэлсэнд оруулан тооцсоноор үлдсэн 2 жилээ үргэлжлүүлэн эдлэх аж. Өнөөдөр 11 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр болжээ.

П.Зулаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025