Шинэ жилийн үеэр халтуур хийж ахиухан хэдэн төгрөг олдог хамтлаг дуучид маань энэ жил нэлээд асуудалтай байлаа. Хаа сайгүй хямрал нүүрлэлээ гэцгээн хэдэн дуучдад мөнгөө цацахын оронд хэмнээд өөрсдөө дуулчихъя гэж зарим нь сэтгэж байхад, арай бийлэгжүү нөгөө хэсэг нь цөөн тооны хамтлаг дуучдаар шинэ жилийн цэнгүүнээ гоёцгоов. Гэтэл Б.Амархүү, “3 охин” гэхчлэн одод нь ам барьж дуулж байгаад баригдаж, оны өмнө баахан хүний нервийг барсан.
Гэхдээ энэ нь бүгдээрээ ам барьдаг, хулхи дуучид гэсэн үг ч биш л дээ. Ам барьж биш амьдаараа дуулдаг хэсэг нь байна. Тухайлбал, “Sweetmotion” хамтлаг. Тэд шинэ жилд зориулан хувцас сэлтээ тусгайлан захиалж хийлгэсэн нь урлагт дуртай хүмүүсийг, өөрсдийнхөө фэнүүдийг хүндэтгэж байгаагийн илэрхийлэл юм.
Үндэсний хэв маягтай хэрнээ цасан охидыг санагдуулам үслэг цагаан малгай өмсөцгөөсөн нь тэдэнд ихэд зохисон харагдана. Хамтлагийн бүсгүйчүүд нас гуч гарч яваа ч залуу охидын хамтлагаас дутахааргүй дуулж бүжиглэж, биеэ сайхан авч яваа. Ингээд сайхан бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёлыг сонирхуулж байна.
М.Сонор
Сэтгэгдэл (6)