Эрчүүдийг татах арга...

Эсрэг хүйсийнхээ хүнийг өөртөө татах  нэг чухал зүйл бол түүнийг магтан сайшаах, урамшуулах явдал юм. Тухайлбал, зан ааш, хийж буй үйлдлээр нь түүнд магтаал хайрла. Гэхдээ зүгээр нэг шалихгүй зүйлд магтаал өгөхдөө биш  гол нь бусдаас  ялгарах давуу талуудыг нь үнэлж дүгнэх хэрэгтэй.

Сэтгэлээ түрүүлж илчлэхдээ ч гол нь биш. Таалагдсан эр хүнтэйгээ яриа өрнүүлж байхдаа хүслэн болсон, тачаангуй, энхрий үг хэллэгийг хэрэглэж байгаарай. Зөвхөн “хайр” гэдэг үгийг хэрэглээд байх юм бол эрэгтэй хүнд дурласан, гэрлэхийг хүсч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж орхидог. “Хайр” хэмээх үгийг гагцхүү та хоёрын харьцаа бат бөх болсон цагт, түүнийг танд сэтгэлээ илчилсний дараагаар хэлэх нь зүйтэй.

Нүдний харц чухал юм. Хоёр бие рүүгээ ширтэх харц удаан үргэлжлэх нь ойртох бас нэг нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Гэхдээ удаан харцанд бас учир бий. Хэрэв удаан мөртлөө ууртай өөдөөс нь ширтээд байвал таныг түрэмгий, ууртай байна хэмээн дүгнэх болно.

Эр хүний дур хүслийг татах илүү үр дүнтэй арга бол зориуд, санаатай санаандгүй байдлаар биед нь гар хүрэх явдал юм. Энэ нь та хоёрын дунд дотно харьцаа үүсгэхэд саад болоод байгаа зүйлийг үгүй хийж өгнө.

Илүү нээлттэй байх хэрэгтэй. Ингэснээрээ түүний танд итгэх итгэлийг төрүүлж, болгоомжлох сэтгэлийг нь үгүй хийж, эргэлзээг нь тайлах болно. Учир нь эргэлзэхгүй, болгоомжлохгүй байх  нь эр хүний үндсэн хэрэгцээнүүдийн нэг гэдгийг сэтгэл судлаачид хэлж байна.

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025