300-400 жилийн настай судрууд дэлгэгдлээ

Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласны 103 жилийн ойг тохиолдуулан “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-ын лам нар Богд хааны ордон музейд олон арга хэмжээ зохион байгууллаа. Үүний нэг нь эртний бичиг, ном, судруудыг дэлгэж үзэсгэлэн гаргасан юм. Тус төрийн бус байгууллага сайн дураараа эртний ховор ном судрыг цуглуулж түүнийгээ нийтэд түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахыг гол зорилгоо болгожээ.

Энэхүү үзэсгэлэн ерөнхий гурван хэсэгтэй. Эхний хэсэгт Энх-Амгалан хаанд зориулан бүтээсэн Жадамба тэргүүтэй 300-400 жилийн настай судрууд мөн Богдын Найман нандин хэмээн алдаршсан зэс бараар бүтээлгэсэн судар багтсан байна. Хоёр дахь хэсэгт өнөө цагт алт эрдэнэсээр бүтээгдсэн судрууд байгаа бол гурав дахь хэсэгт нь худан монгол бичиг болон тод үсгээр бичсэн судрууд багтжээ.

Мөн “Эрүүл биетэй, саруул ухаантай, сайн чанартай, зөв ёс зүйт хүүхдийн хэвшүүлэх 9 дадал”-ыг  дөрвөн сургуульд хэрэгжүүлсэн байна. Эдгээр есөн дадлыг хүүхэд амьдралдаа хэвшүүлснээр зөв хувцаслах, зөв хооллох, зөв хөдөлмөрлөх, амрах, даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх, мэндлэх, хүндлэх, талархах, уучлах, ширүүн үг, худал үг хэлэхгүй болох, бусдад туслах зэргийг суралцсан аж.

Энэ тухай Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хэлэхдээ “Хүн гэдэг бие хэл сэтгэл гурвын нийлбэр. Үүнээс хамгийн гол нь сэтгэл. Сэтгэлийн хүмүүжил боловсролд бусдыг хайрлах, эх орноо хайрлах, ах дүү амраг саднаа хайрлах сэтгэл багтана. Ингэж хайрлаж чадвал зөв хүн болно. Найман зөв гэж байдаг. Тэрхүү зөвийг бие, хэл, сэтгэл гурав хэвшүүлж байдаг” хэмээн ярьсан юм. 

 

П.Зул 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    Хамгийн үнэтэй хөрөнгө, нийгмийн хөгжил бол хүн чанар, хүнлэг сэтгэл, зөв төлөвшил юм. Эдгээр л байхгүй бол хичнээн мөнгө, хөрөнгө, баялаг байгаад хэрэггүй дээ. Хүүхэд багачууддаа хүнлэг сэтгэл, ёс уламжлалыг багаас зөв төлөвшүүлвэл манай улс маш сайхан хөгжих учиртай.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • монгол хүн
    энэ лам нар далай ламын хормойн доор хоргодож үгийг нь сохроор даган баясдаг.харин доржшүгдэн сахиусыг гутаан доромжлох үгүй хийх санаа бодлого явуулах юм бол дэмий шүү,монголын дээдсүүд ухаантай хүмүүс энэ сахиусыг шүтдэг монголын төрийн хувь заяа тусгаар тогтнолыг харж дааж явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй дээ
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025