Дуучин Рики Мартин амиа алдсан уу?

Нэрт дуучин Рики Мартин Лос Анжелесийн хурдны зам дээр осолдож амиа алдсан гэх  мэдээлэл цацагдаад  байна. Түүнийг  BMW маркийн машинтайгаа урд явсан машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад харамсалтайгаар осолдох үед  тухайн үед  ард нь  мөн машинтай явж байсан гэрч баримтжуулан бичлэгийг нь хийсэн гэх мэдээлэл гадаадын сайтуудаар гарсан юм. 

Рики Мартины тухайд дэлхийн шоу бизнесийн талбарт олон жил гялалзсан од билээ. Латин Америкийн  “Менудо” хамтлагийн гишүүн явсан тэрбээр  өсвөр насны охидын зүрх сэтгэлийг соронздож явсан нэгэн.  Биеэ авч яваа байдал, хийж буй уран бүтээлээс нь харахад яг л дуу шигээ “la vida loca” буюу зугаа цэнгэл хөөн амьдрагч болов уу гэмээр харагддаг ч, үнэн хэрэг дээрээ тэс өөр гэдгээ тэр 2010 оны тавдугаар сарын 29-нд албан ёсоор зарласан билээ. “Би ижил хүйстнээ сонирхогч нэгэн. Түүндээ ч сэтгэл хангалуун байдаг” хэмээн бичсэнээрээ тэр олон жилийн хүлээстэй амьдралдаа баяртай гэж хэлсэн юм.

 

 

 

 

 

Б.Сар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • bolioch
    hudalaa medee gargaad ichehgui baina uu hehe
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025