
Насны зөрүүтэй, тэр хэрээрээ дуулиантай Монголын сайхан хосуудын нэг бол МУГЖ И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү хоёр. Анхны нөхөр, том охиныхоо аав жүжигчин Н.Зоригоос цэл залуудаа салснаас хойш олон жил ганц бие явсан алаг нүдэн гавьяат нэг л өдөр халуун хайр, заяаны ханьтайгаа учирсан нь хамтлагийнх нь гишүүн, өөрөөс нь үе мултарсан насны зөрүүтэй нуруулаг, царайлаг Т.Бархүү байсан.

Тэднийг хамтын амьдрал эхлүүлэхэд янз бүрийн л хэл яриа дагаж байсан. Гэхдээ тэд сэтгэл байхад бусад нь яахав гэсэн шиг олны зүгээс гарч байсан таатай таагүй хандлагуудыг сөрөн өдийг хүрсэн биз ээ. Хэн хэн нь өмнө нь амьдралтай байсан хос өдгөө хайр дурлалд насны зөрүү чухал бус гэдгийг бататгаж яваа.

Хос хоёр хэдэн жилийн өмнө бяцхан гүнжтэй болж шуугиан тарьж байсан. Тэгвэл Сүндари охин том болжээ. Аав ээжийнхээ хамт киноны нээлтэнд оролцож яваад манай дуранд өртсөн юм.


М.Сонор
Сэтгэгдэл (7)