“Үл таних эмэгтэй” киноны гол дүрээр олны танил болсон жүжигчин О.Долгор нөхрийн хамтаар дэлгэцийн урлагт хүчин зүтгэж яваа гэхэд болно. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж хөөрхөн охиноо өөр дээрээ авч үлдсэн жүжигчин О.Долгорын хоёр дахь нөхөр түүнтэй адил жүжигчин.
О.Долгорын тухайд олон ч найруулагчдын хараанд өртөж яваа нэгэн. Хамгийн сүүлд гэхэд “Танхай тээгч” киноны гол дүрд тоглоод байна. Тэгвэл тэрбээр киноныхоо нээлтэнд гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирсэн юм.

Хар багаасаа ээжийгээ дагаж дэлгэцэнд дүрээ мөнхлөөд авсан бяцхан охин нь дээл өмсөн ирсэн бол О.Долгор торгон даашинзаар гангарч ирсэн нь энэ. Нүүрээ урд өмнөхөөсөө илүүтэй цав цагаанаар будаж, үсээ тайрмал болгосон О.Долгор бусдаас содон харагдаж байсан шүү.


М.Сонор
Сэтгэгдэл (5)