Ц.Оюундарь Генсекийн суудлаасаа татгалзлаа

Олны анхаарлыг ихээр татаад байгаа газар бол  МҮОНРТ. Ерөнхий захирал нь баахан асуудалд орооцолдож байгаад суудлаасаа буухаар болоод байгаа. Харин тэрбээр өөрийг нь дээрээс хавчиж байгаа хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн.  Гэсэн ч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 12 сарын 2-ны өдөр хуралдаж 12 гишүүний 11-ийн саналаар Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

 

Тэгвэл өнөөдөр МҮОНРТ-ийн удирдах зөвлөл дахин хуралдаж дээрх шийдвэрийг баталгаажуулж шинэ даргаа томилох юм. Шинэ даргад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нэр дэвшсэн байна. Тэрбээр МҮОНРТ-ийн даргын суудалд хүрэхийн тулд үүрэгт ажлаасаа татгалзсан аж. Ц.Оюундарь өмнө нь олон нийтийн телевизийн захирлаар ажиллаж байсан юм.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025