Урт нэртэй хуулийн хэрэгжилт тааруу байгааг "Гал үндэстэн" холбооны зүгээс эсэргүүцэж ирсэн. Тэрчлэн хэд хэдэн хүн торны цаана суусан. Тэгвэл тэдгээр тэмцэгчдийн нэг бөгөөд тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С. Дашцэрэн нь хүнд өвчний улмаас өнгөрсөн сарын 30-ны өдөр тэнгэрийн орноо оджээ.

Улсын Дээд шүүхээс түүнд хоёр жилийн ял өгч Дархан-Уул аймгийн хориход ялыг нь эдлүүлж байсан ч өнгөрсөн оны наймдугаар сарын 15-ны өдөр эрүүл мэндийн байдлаас үүдэн суллагдсан байдаг. Суллагдахаасаа өмнө ходоодны хорт хавдартай хэмээн оношлуулж байсан байна.

П.Зулаа
Сэтгэгдэл (2)