Монголын рок поп урлагт сайн саарын аль алинаар хэлэгдэн өдийг хүрсэн нэгэн бол Т.Дэлгэрмөрөн. “Номин талст”-ын гэдгээрээ анхлан танигдсан тэр хувь уран бүтээлчийн тухайд олонд хүрээд удсан. Түүнийг сайхан хоолойтой дуучин гэдэг дээр маргаад байх хүмүүс нэг их байхгүй биз. Ер нь бол бусдыг уяраасан хоолой түүнд бий. Харин характер байр байдлын хувьд бол өөр. Тун ширүүн дориун нэгэн гэдгийг нь түүний фенүүд сайн мэддэг болоо биз.
Тэгэхдээ тэр сүүлийн үед намба суугаа юу гэлтэй байх ёстой. Тэгвэл ширүүн залууг жинхэнэ намба суулгаж байгаа хүмүүс бол эхнэр, охин хоёр нь юм. Тэрбээр гэргий Жулиана болоод охин Д.Зөөлөнсий хоёроороо хаа ч явсан гоёх дуртай ч болж. Жижигхэн охин байхдаа аавтайгаа хамт сүүний рекламанд тоглож байсан Д.Зөөлөнсий сүрхий том болсон байгаа биз. Аавтайгаа тун адилхан охин өдгөө Хөгжим бүжгийн коллежид суралцаж байгаа гэсэн.
Б.Сар
Сэтгэгдэл (6)