Дуучин Майли Сайрус өнгөрөн одож буй оны хамгийн дуулиантай, бас хамгийн олон удаа нүцгэлсэн одын алдрыг хүртэхийг ихэд хичээж буй бололтой. Тэрбээр инстаграмдаа цээж нүцгэн зургаа оруулсныг фотосервисээс устгахыг шаардснаар удалгүй устгажээ. Гэхдээ л түүний цээж нүцгэн зургийг хадгалж амжсан хүмүүс интернэтээр тараасаар байгаа юм. Forbes-ийн тооцсноор 2014 онд Майли Сайрус нийтдээ 36 сая ам.долларын орлоготой ажилласан гэнэ. Түүний цомог, тоглолтууд эзэндээ ийм орлого авчирчээ.

Мөн Майли Сайрус сүүлийн үед алдарт Арнольд Щварценеггерийн хүү Патриктай найзлах болсон нь улам ч олны анхаарлыг татахад хүргээд байгаа билээ. Эхэндээ Патрикийн ээж Мария Шрайвер гаж гэмээр дуучин бүсгүйн үйлдлүүдийг дургүйцэн хүлээн авч, хүүгээ түүнээс холдуулахыг хичээж буй тухай мэдээлэл түгсэн ч Зул сарын үеэр тэдний үерхлийг хүлээн зөвшөөрсөн гэж хэвлэлүүд мэдээлсэн билээ.

М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна