Сонирхохгүй салбар гэж үгүй

"Сумын овгор", "Багын найз" дуунуудаараа олонд танигдсан, мөн далны ясан сийлбэр хийдэг дуучин, урлаач Баттогтох МАН-д элсэж, улс төрд өөрийн нүүдлээ хийж эхлээд байгаа аж. Тэрбээр анх сийлбэрчнээр мэргэшиж, дараа нь дууны урлагт орсноор Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг энгэртээ зүүж, хэсэгтээ нам жим болсон.

Бас болоогүй  Орифлейм сүлжээ бизнесээр хэсэг занималдаж, сайн ажилласныхаа урамшуулалд Ниссаны хар жийпээр шагнуулж, тэндхийн дээд шагналын эзэн болсон билээ. Тэгвэл манай зурагчин орифлеймчин, дуучин, сийлбэрчин Баттогтохыг  "Алтан сарнай" наадамд  гэргий нь бололтой нэгэн бүсгүйтэй ирснийг дурандаа буулгасан нь энэ. Үүгээрээ салбар бүрт сонирхолтой байгаагаа харуулсан Баттогтох улс төрд ч гэсэн санаархалтай байгаагаа батлан харууллаа. Орифлеймын хатан хаан гэгддэг Оюунгэрэл эгчийнхээ араас нэхэж яваа Баттогтохыг найз нөхөд, эргэн тойрныхон нь ямар ч салбарт хүч  үзсэн адтай, одтой залуу гэцгээдэг юм билээ. 

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Mino
    yasan muuhai ehnerteiin be? tsarai muutai ym
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025