Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын барилдаан жил бүрийн энэ өдөр зохион байгуулагддаг билээ.

Барилдаан 14 цагаас монгол бөхийн өргөөнд эхлэх бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа бөгөөд энэ жил улс, аймгийн цолтой 128 бөх зодоглох юм байна.



П.Зул
Сэтгэгдэл байхгүй байна