90х60х90 харагдахыг хүсвэл...

Бүсгүй та биеийнхээ галбирт сэтгэл дундуур явдаг бол таньд дараах зөвөлгөөг хүргэж байна.

-Хамгийн эхний алхам бол бараан өнгийн хувцас. Өө сэв бvхнийг далдалдаг энэ өнгө махлаг биетэй хvмvvсийн аврагч гэж болно. Харин эсрэг өнгө нь тарган биеийн “гоо сайхныг” гайхуулж өгнө дөө. Тиймээс тод өнгийн хувцаснаас татгалзах нь тарган гэдгээ нуух хамгийн амархан арга гэдгийг сана.
-Буруу галбиртай биеэ нуух бас нэг арга бол хvзvvгээ ил гаргах. Өөрөөр хэлбэл задгай энгэртэй цамц урт хvзvvтэй харагдуулдаг бөгөөд туранхай, өндөр харагдахын эхлэл болдог.
-Махлаг биеийг улам тодотгодог зvйл бол хөндлөн судал. Ийм судалтай хувцас нь хvнийг улам өргөн харагдуулж, байгаагаас нь илvv бvдvvрvvлдэг байна. Харин та судалтай хувцсанд дуртай бол босоо судалтайг сонгоорой.
Биеийн доголдлыг дарах бас нэг арга бол гоёл чимэглэлийн төрөл бvрийн бvс. Хvмvvст анзаарагддаг тэр өө сэвийг дарахад бvс тус болно. Харин хэтэрхий өргөн бол улам бvдvvн харагдуулна. Гурван сантиметрээс өргөнгvй байхад л яг донжтой.
-Дvvжин өмд ч бас тус болно. Ийм богино өмд нь өндөр, туранхай харагдуулдаг байна. Харин олон хуниастай эсвэл нарийн богино банзлаас татгалзах нь өөрийгөө муухай харагдахаас аврах болно.

Б.Цэцэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025