
Монголд хамгийн их амжилтыг гаргадаг салбар спортынхон болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрчлэн хэдхэн хоногийн өмнө спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадам болоход хэн хүнгүй анхаарлаа хандуулж байсан. Спортынхны амжилт гаргаж байгаагийн хөшүүрэг болсон нэг чухал зүйл бол яах аргагүй санхүүтэй холбоотой. Тэгвэл “Бөртэ Чоно”-оос Шилдгийн шилдэг холбооны өргөмжлөлийг хүртээд байгаа Жудогийн холбоо 2014 оны тайлангаа гаргасан байгаагаас үзэхэд 2 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байна. Тус холбоо энэ жил 38 тэмцээнээс 58 алт,52 мөнгө,91 хүрэл буюу нийт 203 медал авсан байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн твиттер дэх хуудаснаа жиргэжээ.

Б.Сар
Сэтгэгдэл (1)