Хөгжмийн зохиолч Г.Онон “Introduction to Nomads” хэмээх “chill out” цомгоороо олонд сүрхий сайн танигдсан гэхэд болно. Тэр дараа нь хоёр дахь бие даасан “Ертөнц” цомгоороо фэнүүдтэйгээ уулзсан.

Тэгвэл хөгжмийн ертөнцөд өөрийгөө харуулсан тэрбээр Соёлын Гавъяат Зүтгэлтэн, олноо яруу найргийн хатан хаан хэмээн шагшигддаг Ш.Дулмаа гуайн ач хүү, МУГЖ, дуурийн дуулаач Д.Ганхуягийн хүү билээ. Ёстой л нөгөө авьяас удам дамжин урсдаг гэх тодотгол эдний гэр бүлд зохимоор. Ямартаа л Г.Ононгийн төрсөн дүү нь дуучин Г.Тэнүүн юм билээ.
Б.Сар
Сэтгэгдэл байхгүй байна