”Цасан ширхэг” Эх Дагины нууцыг дэлгэнэ

Зохиолч Б.Шүүдэрцэцэг шинэ оны босгон дээр “Цасан ширхэг” хэмээх 4 дэх сонсдог номоо өлгийдөн авлаа. МУГЖ Г.Равдан, Мугж Л.Чаминчулуун, СУИС-ийн тайзны ярианы багш МУСТА Б.Даваа нарын өгүүлэхүйн урлагийн мастеруудын амилуулсан энэхүү CD-д “Эх дагины нууц”, “Ах”, “Өрөөсөн бойтогны дууль”, “Цасан ширхэг”, “Эмээ бид хоёрын зун” зэрэг 5 өгүүллэг нь багтжээ.

МУГЖ Г.Равдан Эх дагина Ц.Дондогдуламын тухай “Эх дагины нууц”, амьдралын хачирхалтай тохиолол, зэрэгцээ ертөнцийн нууцыг хөндсөн “Ах” өгүүллэгүүдийг чихэнд хоногштол уншсан нь гайхалтай. “Эх дагины нууц” бол социализмын үеийн үзэл суртлын кинонуудаар хөнгөмсөг, шуналтай, хэрүүлч эмэгтэйн дүрээр ард түмэнд буруу ойлгогдсон Эх Дагина Цэндийн Дондогдулам буюу Хөвчийн жонон бэйсийн хошууны Дунгаа бүсгүйн тухай анхны өгүүллэг юм.

МУГЖ Л.Чаминчулууны уншсан “Цасан ширхэг” өгүүллэгт архичин ээжтэй, эцэггүй бяцхан хүүгийн дүүгээ гэсэн халуу хайр, эцгийнх нь оронд эцэг болж бяцхан охин дүүдээ үлгэрийн мэт шинэ жил бэлэглэх чин хүслийн тухай өгүүлсэн бол “Өрөөсөн бойтогны дууль өгүүллэгт Зүүнгарын сүүлчийн хүчирхэг хаан Галданцэрэнгийн охин Уламбаяр хатан дүү Цэвээндоржнамжилынхаа төрийн хэрэгт дэм болж яваад гүтгэгдэн цаазаар авахуулсан бодит агаад эмгэнэлт түүхийг хүүрнэдэг аж. МУГЖ Л.Чаминчулууны шавь, СУИС-ийн тайзны ярианы багш Б.Даваа зохиолчийн эмээдээ зориулж бичсэн дурсамж өгүүллэг “Эмээ бид хоёрын зун”-ыг амилуулсан байна.

“Цасан ширхэг” номын ерөнхий ивээн тэтгэгч нь урлаг соёлыг дэмжигч “Benetton Mongolia” бөгөөд өмнө нь Б.Шүүдэрцэцэгийн “Хайрын тухай зүүд” сонсдог номыг мөн л ивээн тэтгэж байжээ. Мөн “Чоно финанс” ББСБ мөн ивээн тэтгэгчээр оролцжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • unfriend
    ongiroo bayarhuu deerelhuu muuhai huuhen gej daanch medeegui. facebook deeree neh enhiin tsagaan tagtaa ayatai l uuriiguu reklamdnaa. ineedtei. Nairuulagch Altantuya geed naizigaa hamtarch ajillchihaad yaaj hulghidsam tuhai medee bsin. door ni unen muniig ni helsen coment bicheed oruulah gesen bolohgui bsn. harin uurt ni doligonoson comentuudig jiriitel ni oruulsan bsn. nuhurteiguu 2 ula taarsan taar shuudainuud. teneg garuud. tom ohin ni gej neg baliar baltaisan bietei bj dandaa hagas nutsgen zurag blog deeree taviastai. neh zambaraagui. Ug ni dajgui zohiolch gej bodoj uneldeg bsan ch teneg zan ni durgui hurgesen.
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • huduunii bachka
    boli boli ichmeer um zugeer
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Uu humuus unshaad baihaar mongolin heden zohiolchid ni ataarhaad has taarsan humuus dee ene emlegteig muuulj yardag yum bn lee. Bi tanihugui ch yum hj bgaa hun gej boddog shu. Ajlin amjilt husie. Manai ard tumen tamiin togooni ulgerese saltsgagasai.
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Nomnuud n hevleltiin yum uu zohiogchiin yum uu aldaa ihtei Anu hatan n hurtel aldaatai Redaktor n yigaa hyanaj bdgiin Uuruu ch bas nudend huiten huuhen tiim nuli aviyas bol bishee Hobby l baih
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин
    hamgiin muu zohiolch gesen shu.chadvar aygui muu
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025