Машин ачигч компанийн нөхдүүд замын нэгдүгээр эгнээнд зогсож буй автомашиныг хулгайч шиг авч оддог нь олон хүний дургүйг хүргэдэг. Уг нь иргэдийн машин техникийг ачиж явахдаа маш хариуцлагатай хандах ёстой машин ачигч компанийн жолооч, ачигч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэргүүд олон аж.Тухайлбал, өнгөрсөн хавар UMT компанийн жолооч Г урсгал сөрж яваад 13 настай хүүг дайрч гэмтээсэн, зун нь өөр нэгэн компанийн жолооч мөн л урсгал сөрж автомашин мөргөсөн гэхчлэн цөөнгүй байна.

Гол нь тэд энэхүү алдаа дутагдлаа засахын оронд иргэдэд хор хохирол учруулсаар байна. Өнгөрсөн даваа гарагт гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг “Урбанек”-ийн уулзварт “Хас хишигтэн” ачилтын компанийн жолооч Х согтуугаар ачигч машинаа жолоодож яваад “Тоёота Приус” маркийн машиныг мөргөжээ.

Х-ын согтуурлын зэргийг шалгахад 1,7 хувь буюу маш өндөр зэргийн согтолттой байсан аж. Гэтэл ийм хэргүүд удаа дараа гарсаар байтал тус компаниудын удирдлагууд мөнгөндөө шунахаа л бодохоос хууль дүрэм биелүүлэх талаар огтхон ч арга хэмжээ авдаггүй гэхэд хилсдэхгүй.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (4)