Хүн төрөлхтний олон мянган жилийн хөгжлийн үед эрдэнийн чулуу, үнэт металл нь баян чинээлэг, агуу хүчирхэгийн хэмжүүр болсоор ирсэн. Эрдэнийн чулууны гайхамшигт талстууд хамгийн тогтвортой, найдвартай энерги хуримтлуулагч, хадгалагч, дамжуулагч болдог.

Эрдэнийн чулууг элдэв төрлийн өвчин эмчилж, анагаахад хэрэглэдэг байжээ. Чулууны өнгө нь тухайн чулууны металлын хольцоос хамаардаг. Германы эрдэмтэн Моос анх хатуулгийг тодорхойлж байжээ. Эрдэнийн чулууны хатуулаг нь эрдэнэсийн гадны механик хүчний эсрэг эсэргүүцэл юм.

Чулууг ерөнхийд нь үнэт эрдэнийн чулуу, хагас эрдэнийн чулуу, өнгөт эрдэнийн чулуу гэж гурав хуваан үздэг.

Үнэт эрдэнийн чулуунд:
Алмааз, Доржпалам
Рубин бадмаараг, Маргад
Сафир Индраанил, Сувд
Хагас эрдэнийн чулуунд:
Александрат-хувилгаан эрдэнэ
Опал-эрдэнийн гэрэлт чимэд
Холц-эрдэнийн пийсүү
Акуамарин-усан биндэръяа
Топаз-Молор
Турмалин-холтмар
Циркон-Анар
Гранат-Саран чулуу
Өнгөт эрдэнийн чулуунд:
Номин, пийсүү
Ногоолон, малахит, хув, шүр
Усан болор, утаат болор,чаройт, мана, гартаам, чүнчигноров, ундрам, босидан, чулуужсан мод зэрэг орно.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)