Нийслэлийн засаг даргын захирамжаар, нийтийн тээврийн зарим компаниудыг татан буулгалаа. Үүнд “Атобус нэг”, “Автобус-3” ОНӨААТГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулах шийдвэр гаргасан байна. Уг нэгтгэл нь нийт 1658 хүний орон тоотой ажиллахаар болсон аж.

Нийтийн тээвэрт энэхүү зохицуулалтыг хийснээр хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний соёл сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилготой гэнэ.

П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна