Хошийн шогийн үзүүлбэрүүдээс гадна “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр” зэрэг хэд хэдэн кинонд тоглосон жүжигчин Батаа “Рекламны мангас”-аас гадна “Банш” гэх хочтой. Тэр чухам яагаад ийм хочтой болсон талаараа "Миний бүтээсэн нэг дүр л дээ. "Х Түц" хамтлагтаа байхад телевизийн хошин шог тавьсан юм. Яагаав Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг том эгч нь болоод бөөрний өвчин тусдаг нэг номер байдаг юм. Тэрэн дээр Нарансолонго бид хоёр эхнэр нөхөр болоод гэртээ банш хийж "Мянган нэрийн барааны дэлгүүр" дээр зардаг. Тэр дүрийг бүтээснээс хойш л хүмүүс "банш" Батаа гэх болсон. Дүр бүтээгээд, тэр нь хүмүүст хүрээд түүгээр маань намайг хочилж байгаа болохоор сайхан л байдаг юм. Ерөөсөө жүжигчин хүн гэдэг чинь бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах чинь сайхан шүү дээ. Одоо ч цол л авах үлдээ шив дээ" хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл “Банш” Батаа өвлийн өвгөн ааваас нэг зүйлийг хүсчээ. Тэр нь 85-70 кг болтлоо турах хүсэл гэнэ дээ.
Сэтгэгдэл байхгүй байна