СТА, дуучин Х.Оюунбилэг нэг хэсэг ёстой л мандан бадарч явсан. Уран бүтээлийн гараагаа жааз хөгжмийн “Цирк” хамтлагаас эхлүүлж байсан тэрбээр эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа чамин гэдэгчлэн, адтай одтой гялалзаж явсан үедээ, Сингапурыг зорьж хэдэн жилийг өнгөрөөсөн. Тэгээд эргэж ирээд “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн дүү Х.Лхагвадоржтой амьдрал зохио, сүүлийн жилүүдэд айл гэрийн эзэгтэйн хувиар чимээ багатай амьдрах болсон. Харин түүний үеэл Т.Ариунаагийн тухайд хаана ч явсан гандан буурдаггүй янзаараа л өдийг хүрсэн билээ. Гэхдээ тэгээд хүн хүний өөрийн зам замнал хойно доо.

Ямартай ч Х.Оюунбилэг урлагийн амьдралаа хойш тавиад хувийн амьдрал, хувь бизнестээ илүүтэй анхааран чимээ багатай байх болсон ч, хааяа нэг хэвлэлийнхний дуранд өртөхдөө урлагийн хүн гэсэндээ цаанаа л нэг овор бага, нас залуу харагддаг.

Сэтгэгдэл (7)