“Хаган филмс” продакшныхан хип хоп сонирхогчдын дунд “Алтан ус” уралдаан зарласан байна. Реппер Gee, Рокит Бэй нарын тоглосон “Алтан ус” киноны дууны аян дээр алт, ус хоёрын үнэ цэнийг өгүүлсэн сэдэвтэй дуу бичүүлж илрүүлэх шалгуур оролцогчдод тавьсан аж.

Уралдаанд 74 дуу ирүүлсэн бөгөөд үүнээс шилдэг тавыг нь “NU Producing” нэртэй фэйсбүүк хуудаст байрлуулжээ. Энэ сарын 28-н хүртэл сонсогчдоос санал хурааж шилдгээ тодруулах юм байна. Ялагч “White arch” студид дуугаа бичүүлж, “Хаган филмс”-ээр клип хийлгэх эрхтэй болох аж.
Б.Сар
Сэтгэгдэл байхгүй байна