Найз бүсгүйгээ зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдоод байна. Бүсгүй онц хэрцгийгээр зодуулж, амиа алдсан байдалтай олдсон ч шүүх эмнэлэгийн зүгээс архинд хордож нас барсан гэх дүгнэлтийг эхлээд үйлдсэн байдаг.

Тэгвэл энэ хэрэг шүүх эмнэлэгийн н.Дагиймаа тэргүүтэй эмч нарын буруу дүгнэлтээс үүдэн хойшлогдоод байгаа билээ. Өчигдөр болох байсан шүүх хурал талийгаач бүсгүйд задлан шинжилгээ хийсэн эмч нарыг заавал оролцуулах ёстой гэсэн шалтгааны улмаас хойшилжээ. Шүүх хурлыг ирэх сарын 5-нд хийнэ гэсэн тов гараад байна.
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна