“Ачлал трейд” ба Japan romance

Бид ер нь мөнхийн дээрэмдүүлж амьдардаг улс. Нэг өглөө сэрээд л хөөрхий нар ч үзэхгүй нүхэн хонгилд хэвтэж байгаа мэт мэдрэмж аван бүрзийнэ. Улаан нүүрэн дээр тачигнатал барилга барихдаа иргэдийн үгийг сонсоно оо л гэж байхгүй. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Шинэ зуун” хотхоны 24 дүгээр байрны сууринд тулган “Ачлал трейд” барилгын суурь ухаж эхэлсэн байна.

4-4,5 метр өндөр таазтай 17 давхар нийт 76 метр гаран өндөр барилга босвол ард нь 10 хүрэхгүй метрт байрлалтай 24 метр өндөр орон сууцны оршин суугчид бүр хэзээ ч нар үзэхгүй гэдэг нь тавдугаар ангийн хүүхэд хүртэл бодоод олчихоор ойлгомжтой асуудал. Ачлал групп анх удаагаа барилга барьж байгаа биш. “Элит хаус” хотхоныг 2005 онд барьсан бол 2008 онд 10 000 м2 талбай бүхий орон сууцыг бүтээн байгуулсан байна.

“Ачлал” энэхүү барилгаа Японы хөрөнгө оруулалтаар бариулж буй талаар мэдэх хүмүүс шивэр авир хийж байна. Япон гэснээс, М.Билэгтийн дүү Гэрэлмаа гэж бизнес хатагтай байдаг. CIT компанийн захирал, Режин Медикал эмнэлгийг оруулж ирсэн энэ бүсгүйн нөхөр бийлэгжүү Япон хүн байдаг. Ачлал ч бас “Ачлал оточ” хавдрын эмнэлгийг байгуулахаар шийдэж хажууд нь эрүүл мэндийн их сургууль нээхээр төлөвлөж буй. Ямартай ч Японоос багагүй юм “зулгаасан” гэмээр Гэрэлмаа, М.Билэгт нар олсон хэдээрээ үр бүтээлтэй юм босгохоор ханцуй шамлан ажиллаж байна.

Хүргэн хүн хүчтэй гэгчээр баргийн аавын охин тэр нарийн нягт Япончуудын гарыг тэнийлгэх амаргүй биз. Алттай авдар олсон гэмээр хаялагатай нөхөртөө Гэрэлмаа нэг хүүхэд төрүүлж өгсөн. Амжиргаатай, бийлэгжүү нөхрийнхөө хүчээр энэ бүсгүй богино хугацаанд дээдсийн хүрээнд орж ирэн хүлээн авалтын “тавилга” болох болж.

Б.Уян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • hnm
    shal hudal medeele
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин
    ogt tanihgui ch uneheer huurhun tseverhen huuhen yuma.taalagdlaa.
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025