Хар тамхины хэргийн толгойлогч зартай эгч дүүс

“Хар тамхины хэргийн толгойлогч” гэх Б.Халиун, Б.Хулан нэртэй эгч дүүс Монголд төдийгүй гадаадад зард гараад багагүй хугацаа өнгөрч байна. Тэд 2007 оноос эхлэн улс орон дамжиж хар тамхи зөөвөрлөх гэмт хэрэг үйлддэг болсон гэдэг. Мөн тэд бусдыг энэ төрлийн гэмт хэрэгт уруу татан оролцуулдаг байсан нь удаа дараагийн үйлдлээр нотлогдсон байдаг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг Малайз улсын хууль хяналтынханд саатуулагдан баригдсан гэх мэдээлэл тархаж байсан. Б.Халиун нь  баригдах үедээ 75 кг буюу нэг шуудай хар тамхи зөөвөрлөж явсан гэдэг. Гэвч баригдсан гэх Б.Халиунд ямар хэмжээний ял оногдуулсан тухай тодорхой мэдээлэл байхгүй байсаар байна. Ямартаа ч Малайзын шоронд хоригдож байгаа бөгөөд манай улсын хуулийнхан нааш авч ирэхээр хөөцөлдөж байгаа гэх албан бус мэдээлэл хүртэл байгаа юм. Түүнчлэн тэднийг чухам яагаад барьж чаддаггүй  байсан тухайд олон таамаг байдаг. Хууль хяналтынхантай ч  холбоо сүлбээтэй  байж болзошгүй гэх таамаг гарч байсан билээ.

Ямартай ч тэднийг 2007 оноос эрэн сурвалжилж интерполоор хүртэл хайж байсан гэхэд “зартай” гэхээс аргагүй. Мөн тэднийг Зүүн өмнөд Азийн улс орноос Хятадын зах зээлд хар тамхи нийлүүлдэг Африкийн “Алтан гурвалжин” гэмт бүлэглэлийн гишүүнээр элсэн ажилладаг байсан гэгддэг юм.

Хууран мэхэлж хар тамхины бизнесээ эрхэлдэг

Тэд бусдыг хууран мэхлэх замаар хар тамхи зөөвөрлүүлдэг байсан аж. Тэр хоёрын даалгасан ажлыг мөнгөний төлөө учир мэдэхгүй хийж байгаад баригдсан тохиолдол их байгаа юм. Эсвэл ихээхэн хэмжээний мөнгө амалсны төлөө амиараа дэнчин тавьж тэдний даалгасан ажлыг гүйцэтгэдэг. Үүнд тодорхой эрхэлсэн ажил хөдөлмөргүй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй  хүмүүсээр, эсвэл  оюутнуудаар гар хөлөө хийдэг.

Б.Хулан, Б.Халиун нар Монголынхоо 30 гаруй иргэнээр 2007 оноос хойш хар тамхи тээвэрлүүлж эхэлсэн байна. Дээрх эгч дүүс Монголоос уруу татаж /хуурч/ авчирсан иргэдээр Балба, Малайз зэрэг улсаас капсултай хар тамхи тээвэрлүүлж улмаар Шинжаан, Гуанжоу руу оруулдаг байсан бөгөөд 30 гаруй хүн Монголд эрүүгийн хэрэгт татагдчихсан, шалгагдаж байв.

Тэдний “урилгаар” урд хөршид очсон Монголын олон иргэн Хятадын шоронд ял эдэлж байгаа юм. Мөн амиа алдсан нэгэн нь ч  байдаг байна.

Хар тамхины толгойлогчдын хөлд үрэгдэгсэд

Жишээ 1: Б.Халиун нь хар тамхи зөөвөрлөхдөө Малайзад сурдаг монгол хоёр оюутныг хууран мэхлэх замаар, хялбар аргаар их мөнгөтэй болно хэмээн худал хэлж, оюутны байранд нь хар тамхи хадгалуулж байгаад цагдаад баригдсан юм. Тэдгээр оюутнууд Б.Халиуны золиос болсон бөгөөд гурван удаа шүүх хурлаар орж “Бид хэрэг хийгээгүй, хар тамхи зөөж, нуугаагүй” хэмээн мэдүүлснээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Жишээ 2: Хятад улсад хар тамхины хэргээр насаараа хоригдох ял сонсч, өнгөрсөн жил ялыг нь хөнгөрүүлж 25 жилийн хорих ялаар өөрчилсөн Л.Байгалмааг бусдын уруу таталт, худал мэхэнд орж хүний нутагт ял авсан гэдэг ч,  их мөнгө олохын тулд баригдахаасаа өмнө хоёр ч удаа хар тамхи нууцаар тээвэрлэсэн гэдгийг албаныхан хэлдэг юм билээ. Ар гэр, олон хүүхдээ тэжээхийн тулд хар тамхины толгойлогч болж, өдгөө аль улс оронд байгаа нь мэдэгдэхгүй, нутаг нэгтнүүдийнхээ амьдралаар тоглосон эгч, дүү хоёр болох Б.Хулан, Б.Халиун хоёрын урхинд орж урагшаа явсан гэж ярьдаг.

 Жишээ 3: Б.Халиун, Б.Хулан нар төрсөн дүү болох Б.Билгүүнийгээ өөрсдийн хар тамхи зөөвөрлөх үйл ажиллагаандаа татан оролцуулснаар дүү нь эхнэр С.Оюунзаяагийн хамт хар тамхи зөөж байгаад Казакстан улсад баригдсан байдаг. Гэр бүлийн хоёр Казакстан улсад 2007 онд 17-19 жилийн ял сонссон. Харин Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын тэдний үлдсэн ялыг Монгол улсад эдлүүлэх гэрээнд гарын үсэг зурж  эх оронд нь авч ирсэн байгаа юм.

Жишээ 4: Эгч дүүсийн хар тамхины наймаанд хятад иргэд ч цөөнгүй үйлдчилдэг байна. Тэднээс шүүхийн хаалга татаж, ял сонссон хятад иргэд хүртэл байдаг байна.

Тэд Зүүн Өмнөд Азийн “Алтан гурвалжин” хар тамхины бүлэглэлтэй нийлж элэг нэгт нутгийнхаа 17 иргэнийг Хятадад хар тамхины хэргээр торны цаана суулгасан гэх мэдээлэл гарч байсан. Мөн Нигерийн гэмт бүлэглэлтэй холбоотой болж, Монголын 40 гаруй хүнийг хар тамхины  гэмт хэргийн золиос болгосон байдаг.

Эцэст нь «Алтан гурвалжин» бүлгийнхнээс зугтан эх орондоо ирэх гэсэн хүмүүс амь гарч, зугтаад ирлээ гэхэд тэдэнд хар тамхи зөөвөрлөсөн, зохион байгуулалттай гэх зэргээр Эрүүгийн хуулийн хэд, хэдэн зүйл анги уншихаас аргагүй болдог байна.

Харийхны хүүхэд төрүүлсэн гэх эгч дүү

2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд Хонгконгд Б.Хулан Бенжамин гэдэг хүүхдээ төрүүлж байжээ. Түүнчлэн Б.Хулан Хятадад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Х.Дамдин гэгчийн эхнэр юм.

Гэвч тэрбээр Африкийн хар тамхины мафийн толгойлогчийн хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болж, хүүхдийг нь төрүүлсэн гэдэг.  Б.Халиуны тухайд ч гэсэн өнгөт арьстны хүүхдийг төрүүлсэн  гэх мэдээлэл байдаг. 

П.Зулаа
 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (22)

  • Иргэн
    Яг үнэн. Үнэхээр аймар юм аа.
    2018 оны 08 сарын 03
  • Зочин
    би энэ 2 үзэн ядаж байна үхээсэй хурдан,,,,,хэрэв энийг баривчилж шоронд хатаахгүй бол би цагдаа шүүхтэй нэгийгээ үзнэ,,,
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    zartai 2 egch duus geed l haa saigui bicheed yava yum.yamar zus tsaraitai,haana amidarch ajillaj baisan eh etseg ah duusiig ni hurtel zarlah heregtei.tegehgui bol minii hajuud ch suuj baigaa yum bil uu hen medlee.uchnuun jil l bichlee.gants zurag ch alga.bid ene zartai iamshigiin huuhnuudiig yaj yamar shinj temdegeer ni tanih yum be.ene baitugai hereg hiigeegui hunii ger oron,aav eejii,ur huuhdiig ni hurtel zurag hurugtei ni gargasaar baigaad olnii tanil bolgochihdog biz de.yadaj gants zurag ch gesen tavi l da
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
    • Иргэн
      Яг үнэн. Үнэхээр аймар юм аа.
      2018 оны 08 сарын 03
  • Зочин
    ene 2iin aav ni Dornogovin shvvhin darga Bayaraa gj hvn baidag munuu bishvv tedniih iim hertei 3 huhedtei baisiin medeh hvn bna uu
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • hehehe
    deer uyees l vistavkad huzuunii alchuur oroolt, usnii zuult muult zardag bsan aashni tulam shunaltai shar chavgants bsn Ternii ohiduud bn shte. Daanch neh l ih zantai, yaravgar yumnuud l yavdag bsin. huurhii chaavaas. Buruu zamaar budaa teej bj yuundaa tegj ih zan gargadag bn daa Bagin l humuujilgui zambaraagui zavaan ohiduud bsn bha. Shunalin shulam avgai ch balarch dee. shunal l huniig hun bish bolgoh yum daa.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин
    ардчилал гэж ийм улсуудыг нуудаг улсууд байдаг
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Odja ah n
    Ene 2iin tolgoig avch irsen hund ih hemjeenii dollar belneer shagnana
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • hi
    ene hoyr balai hvvhnii zurag ni haana ch bhgui yum bilee. tsarai zvs ni haragdaagvi aihtar amitad bgam bn daaaaaaa
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin
    zuragn heregtei zurgiign tabiachee...sain uhaad ug ih yum garnadaa
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Haliun Hulan nariin zurgiig tavij ard tumnee sergiiluuleech !
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Haliun Hulan nariin zurgiig tavij ard tumnee sergiiluuleech !
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • хоёр талтай
    энэ үйлдэл хоёр талтай юм. хэн ч хар тамхи зөө гэж албадаагүй, өөрснөө мэдсээр байж зөөсөн, байгалмаа гэдэг эмэгтэй бүүр нэг биш удаа зөөсөн, нөхөр нь энд шоудаа л одоо тусдаа амьдрал зохиочихсон гэсэн биз дээ
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН
    ЯГ ҮНЭН БУСДАД СЭРЭМЖЛҮҮЛЭХ ҮҮДНЭЭС ЗУРГИЙГ НЬ ТАВИАЧ ТЭГЭЭД ЭНЭ ХОЁР ХҮҮХНЭЭ БУШУУХАН ХАЙЖ ОЛООД ТАСЛАН БУСДАД ХОРО УЧРУУЛАХААС ХАМГААЛАЛ ДАА ЦАГДАА ГУАЙ
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин
    наад 2-ыгоо барьсан юм уу бариагүй байгаа юм уу? шуудай хар тамхитай баригдсан гэхээр баригдсан ч юм шиг үгүй ч юм шиг юм бичих юм. Баригдаагүй байвал зураг хөргийг нь тавиад урагшаа явж байгаа хүмүүст ийм хүмүүсээс болгоомжил гэж анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах хэрэгтэй.Тэгээд хятадын цагдаатай нийлж байгаад барих хэрэгтэй .
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    zyrgiig ni taviach yhseneesee aigaad bdgiin
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Энэ 2 хүүхэн чинь мэргэшсэн луйварчид байна.Яаралтай зүйл дуусгах нь зөв байхаа.
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin
    ХОГЫН УРГАМАЛУУДЫГ ҮНДСЭЭР НЬ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧААД ХАЯХ ЮМСАН. МАНАЙ МОНГОЛ Ч АРЧААГҮЙ ЮМАА МЭДСЭЭР БАЙЖ БАРЬЖ Ч ЧАДДАГГҮЙ ДААНЧ ДЭЭ
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • bayaraa
    hurdan china-d barigdaj tsaaz-n yal avaasai
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН
    ӨНГӨРСӨН ХОРВООНУУД ЮМ ДӨӨ. ИЙМ ХҮМҮҮС ЭНЭ ДЭЛХИЙД БАГТАХ ЗАЙ БИЙ ЮУ.
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Hun shulamnuud um daa
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    шимнуусууд тамд унах нь гарцаагүй
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • hhh
    бузар эмс вэ
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Zochin
    Zurag hurugtei ni tavichihaj boldoggui yum u
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin
    end tends tsugluulsan march togtson barimtgyi how jiwee bichj ene setguulch naanaa neg barih tawih yumtai bicheech
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин
    балиар амьтад
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • zichin
    BUZRIIN NOWSHNUUD ZURGIIG NI TAWI
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin
    Er ni yamarch gemt etgeediin zurgiig shuud tawij bai. Manaih shig iim haalttai nuudag uls bhgui shv. Huuli hynaltiinhaa
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin
    Zurgiig ni tawiach hugiin muu nowshnuud we
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    эгч дүү хоёр гээд байгаа хүнийхээ зургийг нь сэрэмжлүүлэг болгох үүднээс тавиач.
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025