”Хар тамхи”-ны толгойлогчдын дүүг Монголд авчиржээ

Казакстан улсад хар тамхи зөөвөрлөж яваад баригдан ял эдэлж байсан эхнэр нөхөр хоёрыг эх оронд нь шилжүүлэн авч иржээ. Тэднийг  Б.Билгүүн, С.Оюунзаяа  гэдэг бөгөөд 2006 онд тус улсын шүүхээс 17-19 жил хоригдох ял сонссон байдаг.

Харин өнгөрсөн онд Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав эх оронд нь шилжүүлэх гэрээ хийснээр тэд үлдсэн ялаа нутагтаа  үргэлжлүүлэн эдлэхээр болж байгаа юм. Тэгвэл Б.Билгүүн нь хар тамхины толгойлогч гэх эгч дүү Б.Халиун, Б.Хулан нарын төрсөн дүү  гэнэ.

Б.Билгүүн эгч нарынхаа ятгалгаар хар тамхи зөөвөрлөж байгаад ийнхүү эхнэртэйгээ цуг төмөр торны цаана суусан байна.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Novsh hog shaarnuudiig yah gej avchirdag bnaa. Tatvar tologchdiin mongoor tejeeh n dutaj dee
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025