Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Supertalent of the world” буюу дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн "Мисс монголиа-2014" тэмцээний авьяаслаг мисс өргөмжлөлт, "Андра загварын агентлаг"-ын модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг оролцон дэд байр эзэлжээ.

Тэрбээр " Miss Mongolia -2014" тэмцээнд хөлөөрөө нум сум харваж авьяаслаг миссээр шалгарсан. Тэгвэл “Supertalent of the world” тэмцээнд уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрээр тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Тус тэмцээн нь авьяаслаг бүсгүйчүүдийг нээн илрүүлж тэднийг урлагийн ертөнцөд од болон гялалзахад үнэтэй хувь нэмэр оруулдаг тэмцээн гэдгээрээ бусдаас ялгаатай. Ийнхүү Монголын уран нугараач бүсгүй дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж дэд байранд шалгарсанд баяр хүргэе.
М.Сонор
Сэтгэгдэл (2)