Танил талдаа газар олгосон гэх даргыг суудлаас нь буулгав

Танил талдаа газар олгосон гэх даргыг суудлаас нь буулгав

Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатар суудлаасаа буулаа. Учир нь Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс түүнийг огцруулах санал оруулж хэлэлцсэний үндсэн дээр огцруулжээ.

Түүнийг огцруулах үндэслэлд 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 2.7 тэрбум төгрөгөөр хийсэн ажлууд нь хангалтгүй, дүүргийн ИТХ-аас батлаагүй газруудад дур мэдэн газар олгодог гэж тусгажээ. Тэрбээр хууль бус захирамж гарган өөрийн танил тал, найз нөхөд, намын гишүүддээ газар олгосон гэсэн мэдээлэл байна.

П.Урнаа 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026