Монголын банкны холбоо сэлгээ хийлээ

Монголын банкны холбооныхон удирдлагуудаа сольж дууслаа. “Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болд даргалж байсан бол “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Харин дэд ерөнхийлөгчөөр "Ариг" банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, холбооны дэмжих гишүүн болох "Хадгаламж"-ийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нарыг томилсон байна.

П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025