Авто замын ХАТАН ХААН

Жолооны курс шинэ тутам ойлголт байсан 1999 онд үүсгэн байгуулагдсан “Номгон санчир” ХХК-ийн захирал хатагтай А.Адьяасүрэн тэр бүр олны  хөлийн газар харагддаггүй ч хотын дөрвөн дугуйт хөдөлгөдөг бүхэн таньдаг. Монголын мэргэшсэн жолооч бэлтгэх зах зээлийн 90 хувийг эднийх дангаараа эзэлдэг тул танихаас ч аргагүй. Авто сургуулийн захирал гэхээр ширүүн дориун, “масс”-тай хатагтай байх юм байх гэтэл ийм турьхан бүсгүй байдагт олон хүн хачирхдаг гэсэн. Ямартаа л жолооны шалгалт дээр залуус “Чи тэнцсэн үү, тэнцсэн үү, хуулуулчих”  гэж захирлыг танихгүй шалж байх вэ дээ.

Авто замын хатан хаан маань сэтгэл судлаач, түүхч мэргэжилтэй. 21 насандаа УБИС-д  магистр хамгаалж мэргэжлээрээ багшлан Монголын хамгийн залуу доктор болох ирээдүйтэй хэмээн үнэлэгдэж байсан боловч эрдмийн ажлаа орхин энэ салбарт хөл тавьжээ. Түүний нөхөр Ц.Амарсанаа ШУТИС-ийн МИС-д багшилдаг. Хосууд хоёр хүүхэдтэй том нь Кембрижийн “Шинэ-Эрин”, бага нь “Орчлон”-д сурдаг. Хөдөө орон нутагт 13 салбартай тус компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2 давхар 200 метр квадрат жолооны курс нээсэн нь орон нутаг дахь анхны тохиолдол юм билээ. Монголд авто сургуультай холбоотой анхдагч бүхэн эднийхтэй холбогддог.

VIP сургалт нь олны таашаалд ихэд нийцэж байгаа бөгөөд өнгө үзэмж төгс “Соната 7” дээр тус сургалтанд хамрагдагсад суралцдаг нь хэдийнэ брэнд үйлчилгээ болжээ. Ийм нэгэн хөдөлмөрч, дэгжин хатагтай их хотын хөл хөдөлгөөн дунд бидний дуранд өртсөн юм.

Б.Уян 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    peesh ene ursuldugch jolooni kursinhen ni yamr aimaar yum be ta nar yawj gadaad uzemjee anhaaraach ee zogsool bhad l mal tsarailaad bh yuma neeree tamin togoonuud chne ednih hamgin sain ni za
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • онигоо
    Энэ хүүхэн бас нэг юманд санаатай даг аа. За тэр ч яахав. 90 нь ч юу вэ. 9 байх .Жолооны захирал гуай үзгэлжилсэн шугамтай 3-р эгнээнд машинаасаа бууж байгаа мэтээр патиараа татуулжээ.Захирал ингэж дүрэм яргалахаар сурагчид нь яах вэ.
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин
    мундаг хөдөлмөрч эмэгтэй чаджий шд энэ доор бичсэн хүмүүс хий хоосон атаархаж суухаар ажлаа хийгээч дээ ичмээр гэж
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • hehe
    Sanaandgui avhuulsan zyrag ch bish bn sanaandgui bichsen medee ch bish bna
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Хатан хаан гуай ундаг унаагаа гайхуулаад байгаа юм уу
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • turuu
    za bas hatan haan l gene shuu
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • 001
    захиалгат мэдээ л байна.
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin
    yun surtei nertei yum be,iim gunshin avtorallid baidag baih ner garchigaa zuv songo setguulch guia
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025