Олон жирэмсэн хүн нэг дор харахаар бие давхар биш хүн ч жирэмсэн болж харагдаж, нүдэн баримжаа алдагддаг шиг А.Сүхбат, Ц.Мянганбаяр нарын хүүхдүүдийн тоог гаргах гэж хөлийнхөө хурууг оролцуулах шахах юм даа, нээрээ. Хүүхэн шуухны асуудлаараа цуутай эртэй дөрөө харшуулан галигуулж яваа А.Сүхбатад Н.Гарамханд хоёр хүү төрүүлж өгсөн.
Том хүү С.Хангайтай нь чацуу Гармааг зарим хүмүүс том охин нь гэж эндүүрсэн тохиолдол фэйсбүүк орчимд гарсан гэсэн. Угийн хээгүй аварга гурвуулаа авахуулсан зургаа хийснээс хүмүүс будилж орхиж л дээ. Мэдээж нийгмийн од, скандалын эзэн ч гэсэн хүн болгон тэдний амьдралын түүхийг А,Б-гүй цээжээр мэднэ гэдэг ямар хүрд цээжлэхтэй адил биш, амаргүй л дээ. Ямартай ч аваргын хайрыг татаж, цайг чанах болсоор Гармаа багагүй буурь суужээ. Жин нэмж, байргашуу төрхтэй болсон ч нас гэдэг “золиг” худлаа хэлж чадахгүй юм. Гэхдээ зүгээр, амраг хосууд насжих тусмаа бие биедээ уусч ижилсдэг гэдэг. Аварга нэг л мэдэхэд үлгэрт гардаг үхэшгүй мөнх, үргэлж залуугийн рашаан уусан мэт 25-т шиг гялалзах, эсвэл Н.Гарамханд оворжиж, цифрээрээ биш ч гэсэн зүсээрээ аваргад дөхөх хоёр л мөчлөг байна. Тэр цагт авааль гэргий нь том охин шиг нь харагдлаа гэж хэлэх хүн бараг гарахгүй байлгүй. Ёстой жинхэнэ наад амаа мэдэж яриач гэж хэлдэг юм шүү, тэр үед.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (28)