Будаж болдоггүй үс гэж байдаггүй гэдэг. Гэвч үсээ ойр ойрхон будах нь эрүүл мэндэд хортой. Хэрэв та үснийхээ өнгийг өөрчлөхийг хүсэж байгаа бол яг юунаас эхлэх ёстойгоо мэдэх үү? Үснийхээ өнгийг өөрчлөхдөө юуны түрүүнд будаг тогтоогч шампуниа зөв сонгохоос эхлэх нь зүйтэй. Аливаа будагч бодис гурван хэсгээс бүрддэг. Хэсгүүд тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой байдаг.

1. Өнгө оруулагч – энэ нь амиак устөрөгчийн хэт исэл агуулаагүй байх ёстой. Өнгө оруулагч нь үсний зөвхөн гадаргууд туяа оруулж гялалзсан гоё болгох үүрэгтэй. Амиак устөрөгчийн хэт исэл агуулаагүй өнгө оруулагч нь үсний үндсэн өнгийг өөрчлөхгүй, үсийг уян зөөлөн болгодог. Мөн ямар ч хорт үйлдэл үзүүлдэггүй төдийгүй бөх бат байлгаж үсэнд тэжээл өгдгөөрөө давуу талтай.
2. Хагас тослогтой будаг – Хагас тослогтой будаг нь амиакгүй, харин устөрөгчийн хэт исэл агуулсан байдаг. Энэ нь үсийг нэлэнхүйд нь будах, эсвэл хэсэгчлэн будах зориулалттай гэсэн үг. Мөн буурал цайвар үсийг будахад тохиромжтой. Хими хийлгэсний дараа ийм будгийг шууд хэрэглэж болдог. Харин үснийхээ угийг будах хэрэггүй.

3. Сайн тогтдог будаг – Сайн тогтдог будаг нь амиак, устөрөгчийн хэт ислийг агуулсан байдаг. Үсний бүх үеийг будаж, гялалзсан сайхан өнгөтэй болгоно. Ийм будаг тэр бүр амар арилдаггүй. Сайн тогтдог будаг нь үсний өнгийг үндсээр нь өөрчилдөг. Зөвхөн ийм зорилгоор л хэрэглэж болно. Зуун хувь бууралтсан үсэнд өнгө оруулахад энэ будгийг хэрэглэнэ. Харамсалтай нь ийм будаг үсний бөх бат чанарыг бууруулдгаас гадна сар бүр тогтмол үснийхээ угийг будахад хүргэдэг муу талтай. Ингэж ашиглах нь эрүүл мэндэд ч хортой гэдгийг санаарай.
Б.Сар
Сэтгэгдэл байхгүй байна