Бизнесийн салбарт шаггүй амжилттай өсөж яваа од О.Амартүвшин хайртай бүсгүйтэйгээ 10 жилийн турш хамт амьдарсны дараа хуримаа хийсэн. Эрийн сайхан бизнесмэн, эхнэрийн сайхан мисс бүсгүй гэж орчин цагт хөрвүүлж ч болохоор хэлц үг энэ хоёрыг харсан хэн бүхний толгойд ором. Сэтгэл догдлом сайхан хуримаар хайраа бататгасан залуу хосууд тэр үед шинэ хүнээ өлгийдөн авахаар бэлтгэж буйг хуримын даашинзны цаанаас илт харагдах бяцхан “зочин” барьж өгсөн. Ёстой оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр мисс Г.Гантуяа дахин бие давхар болжээ. Хосууд яг л 18-тууд шиг кино театраар хөтлөлцөн зугаалж яваад бидэнтэй таарсан юм.
Мисс гэргийгээ ноён О.Амартүвшин “Бусдад туслах, бусадтай хуваалцах тэмүүлэл ихтэйхүн, тэр сэтгэлээрээ нийгэм рүү хандсан буяны үйлсэд их оролцдог” гэж тодотгож байсан удаатай. Г.Гантуяагийн буяны үйлст гар сунгасан чин сэтгэлийн хариу ийн амар түвшин амьдралыг цогцлооход түлхэц болсон бизээ. Ханийн буян, үр хүүхдийн буян, эдийн буянг эдэлж эмэгтэй хүн болж төрсний хэргээ бүтээж буй Г.Гантуяа чамгүй авьяаслаг тогооч. Фэйсбүүкт гишүүдийн тоогоороо тэргүүлдэг Sweet Kitchen группт шинэ хоол, амттаны жороо хичээнгүйлэн алгасалгүй оруулдаг юм билээ шүү. Гэрийн үйлчлэгчээ зарсан шигээ хумс хуруугаа хуурайдаж суудаг эзэгтэй нарт тэр бүр харагддаггүй энэ “үзэгдэл” түүний хэр чамбай эзэгтэй болохыг илтгэж буй юм. Бүл нэмж буй хосууддаа баяр хүргэе. Тун удахгүй одонт бэр болох нь ээ, Г.Гантуяа.
Б.Уян
Сэтгэгдэл (31)