
Мөнхийн залуу хатагтай Э.Одгэрэл, жүжигчин Н.Цэнд-Аюуш хоёрын шинэ жилийн гоёл ижилхэн сонголт байх юм. Нэг дизайнерын урласан эдгээр даашинзуудад бага зэргийн өөрчлөлт харагдаж байгаа биз. Топ модель Э.Одгэрэлийн даашинзны энгэр нь битүү бол жүжигчин Н.Цэнд-Аюушынх шоо хэлбэрийн загвартай юм байна. Харин ийм цэцгэн хээтэй даашинз дээр ямар ч ээмэг зүүсгэл хэрэггүй гэдгийг топ модель Э.Одгэрэл тун гярхай анзаарсан бол жүжигчин Н.Цэнд-Аюуш ээмэг зүүлт хослуулан зүүжээ. Хэнд нь илүү зохимжтой харагдаж байна.

Учир нь ийм өнгө өнгийн цэцэг алагласан даашинз дээр элдэв янзын зүүлт зүүх нь тийм ч тохиромжтой харагддаггүй. Гэвч тэд үс засалтаа тун адилхан шууж янзалсан болохоор жигтэйхэн адилхан харагдаж байгаа биз.

М.Сонор
Сэтгэгдэл (40)