Амьд биш ”ҮХСЭН” дууны халтуурчид

Тэд халтуураас өөр орлогогүй юу? 

Баяр дөхөөд ирэхээр дуучдын ажил эхэлдэг. Шуудхан хэлэхэд халтуур хийх ид цаг нь. Монголын алдартай одод  гэх алтан пайзтангуудын тухайд  өндөр үнэ ханш тогтоосон байдаг нь нууц биш. 

Юмны үнэ өсөхийн хэрээр дуучдын хоолойны үнэ бас өсдөг хэмээн хошигноход буруудах газаргүй. Тодорхой орлогогүй ч, хаа нэг тоглолт хийхээс илүү аль нэг газар уригдаж, ам барьж зогсоод санхүүждэг гэх ойлголт олон нийтэд төрөх болж.

Халтуурны ханш жилээс жилд...

Шинэ он гарах дөхсөн эдгээр өдрүүдэд байгууллага хамт олны шинэ жилийн цэнгүүн тасралтгүй зохион байгуулагдаж байна. Албан байгууллагууд баярын үйл ажиллагаан дээрээ хамтлаг дуучдыг урин авчирч баяр дээрээ баяр нэмдэг. Харин урлаг соёлынхон маань жил бүр өөр өөрийн гэсэн үнэ ханшаар уран бүтээлээ хүргэхээ мэдэгддэг юм.

Жилээс жилд дуулах  үнэ өссөнийг харахад чанар, дуучдын хоолойг сайжирсан гэж дүгнэх үү. Нөгөө л дууг, нөгөө л хоолойгоороо дуулдаг байлтай. Үнэндээ зарим нь ам барина. Наашлаад онигоонд орно. Цаашлаад шинэ жилийн баярыг гутааж, уур амьсгалыг эвдэнэ гэж байгаа. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд Б.Амархүү, "3 охин" хамтлаг тийм онигоонд ороод байна. 

Шинэ ханшаар бол...

Яг үнэндээ албан байгууллага, хувийн компани дуучдын хэлсэн үнийн дагуу өгдөг болохоор халтуурны үнийг хөөргөж байгаа гэж үздэг тал байна.

Энэ жилийн хувьд хамтлаг дуучдын үнэ ханш ямар байгааг жагсаалтаар сонирхуулахад. 1. "Камертон" хамтлагийн ахлагч, Төрийн  соёрхолт, дуучин Д.Болд хамгийн үнэтэй үнээр буюу 5.5 сая төгрөгөөр

2.Поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа 2-3 дууг 4 сая төгрөгөөр

3."Чинги"с хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан 3.5-4 саяар

4.МУГЖ Т.Ариунаа, С.Наран нар 2.5-3 сая төгрөгөөр

5.С.Сэрчмаа 2 сая төгрөгөөр хэдэн ч дуу дуулахад бэлэн

6.BX 500 мянган төгрөгөөр дуулж  байгаа юм байна.

Харин хамтлагуудын хувьд

1."Хурд" хамтлаг хамгийн өндөр ханшаар буюу 4 саяар

2. "3  охин", "Киви" хамтлагууд 2.5-3 сая төгрөгөөр

3. "Anemone" хамтлагийнхан 1.2-1.5 саяар дуулах аж.

Тэгвэл нийтийн дуучдын хувьд 800 мянгаас 3 сая төгрөг гэсэн ханштай байгаа гэнэ.

Гэтэл  Ардын жүжигчин Б.Зангад "Сүлд модны наадам" дуугаа 300 мянгаар дуулна хэмээсэн нь энэ жилийн хамгийн доод ханш ажээ.

Хоолойгоороо юу?, гавьяагаараа юу?

  "Камертон" хамтлагийн ахлагч, Төрийн  соёрхолт, дуучин Д.Болдын ханш “төрийн соёрхолт” гуншинтай болохоороо ийм өндөр байна уу гэдэг асуудал нийтэд эргэлзээ төрүүлж буй нь дамжиггүй.

Залуу эрч хүчтэй гэгдэхээс биш залуусын хэлдгээр тийм ч “тасарчихсан” хоолойтой дуучин бол биш гэж ярьдаг. Тэгвэл магадгүй “төрийн соёрхолт” гэдэг том үгтэй холбоотой болж таарах уу? Урлагт насаараа зүтгэсэн Ардын жүжигчин Б.Зангад зүгээр л “ардын жүжигчин” болохоороо даруу загнаж байгаа хэрэг үү?

Ямартай  ч хийсэн бүтээсэн, урлагт удаан амьдарсан амьсгалснаараа үнэлэгддэггүй нь эндээс харагдана.

“Халтуур хийхгүй” дуучин

Саяхан “Монгол өлсөх учиргүй” тоглолтоо хийсэн МУГЖ С.Жавхлан орлогоо эмзэг бүлгийн хүмүүст зориулсан. Тэрбээр шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцон “халтуур” хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ тухайгаа “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулья” хэмээн уриалсан юм. 

Сая саяар нь дуучин хөлслөх нэг нь байхад, өдрийн хоолгүй хонодог нь тэрнээс ч олон байгаа гэдгийг тэр олон хүнд сануулахыг хүссэн буй за.

Шүүмжлэл дагуулсан “одонцорууд” Бу.Жагаад...

Ямартай  ч Бу.Жагаа “Манай дуучид нэртэй одонцорууд ганц ам барьж дуулсныхаа төлөө надаас гурван сая нэхэж байгаа юм. Үнэхээр ам барихгүй тэр дуугаа сайхан дуулах юм бол би хүссэн мөнгийг нь өгч чадна ш дээ” хэмээн хатуухан шүүмжлэлийг хэлсэн нь үнэний ортой.

Мэдээж ганц дуучны царайг харж, хоосон панограм сонсохын тулд дор хаяж сая төгрөг төлөх чадвартай хүмүүс манайд хэр олон байдаг бол. Бодож үзэх л хэрэгтэй асуудал. Үгүй тэгвэл, панограм тавьж дуу дуулах юм бол бусдын шинэ жил дээр ирээд ч хэрэггүй юм биш үү. Хоолойг нь сонсож уярч, эсвэл хөгжилдөцгөөх гэж дуучныг тайзан дээрээ урьсан гэж ойлгож суутал, ганц хоёр дууг худлаа амаа хөдөлгөж жүжиглэсэн болоод буучихна гэж хэн санахав дээ.

Амьд дуулах гэдэг үгний “амьд”-ын үнэ цэнэ чухам “үнэн хоолойнд” оршдог байлтай. Нэртэйгээр нь панограм тавьж дуулах ханш, амьд дуулах ханш гээд хоёр тусдаа болчихвол амар юм биш үү...

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (26)

  • Зочин
    avahaa l bolchooch, une n buuna shuu dee.
    2014 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин
    C.Javhlang demjij bnoo.
    2014 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Javhlan zov sanaachlaga gargajee.
    2014 оны 12 сарын 21 | Хариулах
  • oyu
    avahaa l bolichihvol boloosh dee tegvel ireh shine jileer odoogiin unenees dor hayaj neg teg hasagdah bailgui
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • zochin
    ed nar zangad guain derged yu ch bishuud shuu de baiguullaguud tegj l ih amid duulah duuchin haigaad bgaa bol zangad guaig l uriach dee
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • bold
    bold uuruu turiin soyorholt awah yum hiisen gej aria ch boddoggui bailgui de chaawaas
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Энэ бол цэвэр Болд бацааны худал пиар, Түүнийг хэн ч тийм ханшаар авахгүй ээ
    2014 оны 12 сарын 19
  • hahah
    bold bolih heregtei shvv dee bysad biznesiine vnelj bolhiima gehde turiin soerholt dyychin gedgee bolih heregtei hydlaa 1 vs huwtsasaara gangarsan nuhur uuriiguu uy gj bodood baigaan neted ordog bol iim uymnyyd ynshaad uuruusuu ichih heregtei sh dee hen ternii dyynd dyrtai uym ernu heheh teriin sonsdog hvvhed zaliuus hovor shvv dee heheh hamtalgiine uy uym gehees nuguu heden naizasaa ichih heregtei sh dee
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин
    tiim shvv hehe ene ubs ene jil bolgon baahan teneg duuchin nertei mangaryydiig garaghaa bolimoor uymaa uy vee ene dyychid zama aldlaa tanij medeh chgvi yamar dyy dyyldagiin ch medehgvi uymyyd duuchin gechihsen hehe ter bold odoo boliul taariish dee ter temdegee bytsagad ugvvl taarana hamraara gynshsan hoiloogvi hvn hahahah
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • айсуй
    Бархираа Сараа, майлаа Ариунаа эмээ нар гонгиноо Болд, нэг аяар бүх дууг дуулдаг Хурд хамтлаг юун үнэтэй новшнууд ве
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин
    hamrraraa duuldag duuchin sonin baina shuu...
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин
    БОЛДОД ТӨРИЙН СОЁРХОЛТ ӨГСӨН НЬ ШАГНАЛЫГ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГОЖ БАЙНА Ш ДЭЭ.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин
    УРЬЖ ДУУЛУУЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ БААСНУУД ДУУГ НЬ АРД ТҮМЭН СОНСОЖ МӨНГӨ ӨГӨХГҮЙ БОЛ ЭД НАР ЯАЖ АМЬДРАХ ЮМ АРЧААГҮЙ ЮМНУУД
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • хм
    Дуучин Төрмандах манай дүүгийн хуриман дээр шал согтуу ирээд нэг дуу бувтнасан болчихоод сая төгрөг нэхээд суучихсан. Ёстой тэр нэг юмыг яах гэж дуулуулав даа л гэж харамссан шүү. Ёстой хог. Мөнгийг нь өгөө ч үгүй. Хөл дээрээ ч тогтож чадахгүй юм чинь хэнийг доромжлох гэж ирж байгаан ёстой уур хүрсэн
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • иргэн
    өөрсдийгөө нэг их од гэж бодоод хоногийн хоолгүй хонож байгаа хүмүүс монголоор дүүрэн байхад эд нар их баярхах дуртай.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • boli boli
    Ed nariig abxaa bolichixooch ee. uursduu duulaad uursdiiguu xugjuuguud sxan shde
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Урлагийнхэн бол эрээ цээргүй биеэ үнэлэгчид шүү дээ эд нараас л янз бүрийн юм гарч байна шүү дээ
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • tiim
    tiim shuu
    2014 оны 12 сарын 18
  • zochin
    gunshaa bandi ymar unetei duuldag uym eniig duuluulj iim ih mongo ogdog gazar bas bainaa tegsenees zangad guaig duuluulbal duu sonsson boloh bailgui dabartsan muu shees guyj absan toriin shagnalaa uy gej boddog uym boldoo chaabaas
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН
    ТӨРИЙН СОЁРХОЛТ ДУУЧИН БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ.АРАЙ ДЭНДЭН БАЙНА.ХҮНИЙГ ИНГЭЖ ХӨӨРӨГДӨЖ БАЙХЫГ ТӨР ЗАСГИЙН НӨХДҮҮД САНААЧИЛЖ БАЙГАА ЗА.АРД ИРГЭД САНААЧЛААГҮЙ.ЖИНХЭНЭ ДУУЧИНГ АРД ТҮМЭН МЭДДЭГ ЮМ.ЖАГАА ГУЙАН ХЭЛСНЭЭР ҮНЭХЭЭР ЧАДАЛТАЙ ХООЛОЙТОЙ БАЙЖ ХҮНЭЭС МӨНГӨ НЭХЭХ ХЭРЭГТЭЙ Ш ТЭЭ.ЗӨВХӨН БИЕ ЗАСАЖ ХУВЦАСНЫ ГОЛ БОЛСОН УЛС БАЙДАГ.ГЭХДЭЭ САЙН ДУУЧИД НЬ ЦӨӨХӨН.ДУУЧИН ГАРГАЖ ИРЖ БАЙГАА НЭРТЭЙ МАЯГЛАСАН ОХИД ЗАЛУУСЫГ БЭЛТГЭХЭЭ БОЛЬ ДОО.ТОЛГОЙДОО МЭДЛЭГ БАЙХГҮЙ НӨГӨӨДҮҮЛҮҮ НЬ БӨӨН ЭД ХӨРӨНГӨ МӨНГӨ ХӨӨСӨН ТЭНЭГҮҮД АРД ИРГЭД ОЛОН ЖИЛ ТА НАРЫГ ТЭЖЭЭСЭН ОДОО БОЛЛОО.НААД ХАНШ ААР ЧИНЬ ХЭН Ч АВАХГҮЙ ХОЦОРОГДСОН ДУУЧИД ШҮҮ ТА НАР
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Er ni bol hooloigoo bish er emgui biye unlegchid bolj dee
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Zochin
    Enen odontsoruudiig undur vneer awch bayrluulahaa boliochee AAN-deeee
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • иргэн
    Ам барьсан дуучид царайгаа харуулсан гэдгээрээ өндөр үнэ шаардаж биеэ үнэлж байгаа бус уу.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Эрэлт байхгүй бол нийлүүлэлт байхгүй шүү дээ.Яалт ч үгүй Болдыг сонсож байгаа болохоор л өөртөө ийм ханш тогтоож байгаа юм энэ нь зөв шүү дээ.Магадгүй 20 жилийн дараа Болдын ханш Зангад гуай шиг болсон байхыг үгүй гэхгүй л байх.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
    • tiim
      tiim shuu
      2014 оны 12 сарын 18
  • Зочин
    tomchuud ni oorsdoo namaig duuluulaach geed guij yabdag yumaa yalangya emegtei duuchid ni harin hurd bol yostoi mundag shuu busad gabyatuud ni bolimoor yumaa
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Уншигч
    Төсвийн байгууллагууд л өгч байгаа ш дээ. Хувийн байгууллага юу гэж өгөх юм бэ. Боливол таарна.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • mjl
    hamar amaaraa zereg duuldag BOLD.....hahahaha
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Энэ бол цэвэр Болд бацааны худал пиар, Түүнийг хэн ч тийм ханшаар авахгүй ээ
      2014 оны 12 сарын 19
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025