Төсвийн мөнгө идсэн дарга нар эргэн төлөхөөр болжээ

Өнгөрсөн сард Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Сэр-Од тэргүүтэй 12 хүнтэй бүрэлдэхүүн төсвийн мөнгөөр Чех, Словак улсыг зорьсон.

Тэгвэл Сангийн яамнаас тус аймгийн Засаг дарга болон, аудитын газарт Орон нутгийн хөгжлийн сангаас хууль зөрчин зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэр гаргах хүртэл Дундговь аймагт шилжүүлэх орлогыг түр зогсоосноо мэдэгдсэн албан тоот илгээсэн байна. Тэдний аялалын зардал 50 сая төгрөг болж байгаа. Ямартай ч төлж дуусгах үүргийг тэдэнд хүлээлгэлээ.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025