Ноён Бондгор төрсөн өдрөөрөө бусдыг баярлуулав

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын хорвоод мэндэлсэн өдөр тохиож байгаа юм байна. Тэрбээр хорвоод мэндэлсэн өдрөөрөө “Тэгш нийгэм” ТББ-ынхантай хамтран үүрийн дөрвөн цагаас эхлэн ТҮК-ийн хог цэвэрлэгээний ажилчдад өөрийн гараар хийсэн  аарц, халуун хоол өгч баярлуулсан байна.

Энэ тухайгаа “Миний хувьд хүн баярлуулахаас илүү баяр байдаггүй юм шиг санагддаг. Залуусаа бид ууж идэж амин хувиа бодох яах вэ...Миний баяр яах вэ. Монголын бүх хөдөлмөрч хүмүүсийн баяр болсонд би бахархаж байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.  

Мөн өөрийн төрсөн өдрөөрөө МУГЖ Ч.Амаржаргалын үг ая “Мэндэлсэн өдөр” хэмээх шинэ дуугаа өлгийдөн авсан бөгөөд удахгүй цацах гэнэ.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025