
13 настай бүргэдчин охин Дубай явах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ
Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Олон Улсын Шувуучдын их наадамд М.Айшолпан охин мөн амжилттай оролцоод ирсэн байна.

Мөн түүнтэй холбоотой таатай мэдээ дуулгахад, гэрэл зургийн “Instagram” сайтын энэ оны хамгийн нөлөө бүхий гэрэл зургийн жагсаалтад Монголын хэрэглэгч “iNomad”-ын (http://instagram.com/inomad/) оруулсан “Айшолпан ба түүний алтан шонхор” хэмээх зураг нь багтсан байна. Өмнө нь олон улсын “ВВС” агентлаг түүний бүргэдтэй гэрэл зургийг онцолж байсан билээ.



П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна